“Улс төрч миний бодлоор”

Гал унтраагчийн албанд зүтгэж явна миний бие

Гайтай, хөндүүрхэн санагдаж сэтгэл минь алжаана

Галзуу барын торонд сэтгэлээ хонуулж яваа юм болохоор

Гамшиг, баяр хоёрыг ар араас мэдэрч явна

 

Назгай нэг өдрийг бараад орхив уу чи гэсэн шиг

Нар дахиж мандахад миний баяр төгсөнө

Нуугдах үүлэн цаанаас цаас шатааж нисгэсээр

Нэг л мэдэхэд хажуунаас түймэр уугиж эхэлнэ

 

Өдрийг байтугай өөрийгөө мартаж зүтгэсээр

Өнгийн сайхан хорвоод идэр насаа элээж явна

Өр ширгүй ирээдүйг огт оргүйгээс босгохоор

Өрлөг түүхийн хуудсанд хар цагааныг эрээлж явна…

Advertisements
| 3 Сэтгэгдлүүд

Дүр зургийн шивнээ

Татлуулсан, судлуулсан биет шиг гэмээр эсвэл

Таталбар, судалбар хар цагаан зураг шиг

Цонхны цаанаас жавар алгадаж, дүрс жирэлзэнэ

Олон өнгө эрээлжлүүлсэн “салоны” шавардлага шиг эсвэл

Ороолон боссон нүглийн үр шиг

Цонхны цаагуур буман өнгө сүлэлдэж, дүрс жирэлзэнэ

Орчлон огтхон ч завгүй эргэлдсээр мянга мянган жилийг өнгөрөөсөн хэдий ч

Одоо хир нь өчүүхэн ч чөлөөгүй нэгэн тойрогтоо

Цонхны цаагуур сүнс эргэлдэн бүжиж, дүрс жирэлзэнэ

Үзүүр нь үл харагдах, тэргүүлэгч үгүй хөл үймээн эсвэл

Ёроол нь үл шавхагдах үйл хөдлөлийн өнгө будаггүй эрээн

Цонхны цаагуур  хурд үзүүлэн хөлхөлдөж, дүрс жирэлзэнэ

Нар туяарсан намуухан сайхан өглөө урт шөнийн араас өндийх шиг эсвэл

Нар ташсан тэнгэрийн улаан хаяанаас баахан морьтон цас манарган айсуй шиг

Цонхны цаанаас түмэн бодол шил нэвтлэн надад ойж, дүрс жирэлзэн, мөр болон буух шиг ээ…

Posted in Шүлэг | 2 Сэтгэгдлүүд

Олдох, олдохгүйн тухай…

Зүрхний гүнд цас унагаж хааяа чи намайг ганцаардуулдаг ч

Зуун үүлнээс шиврэх мянган дуслыг солонгоруулж мишээхдээ л мишээдэг

Надад урам дахиж  олддог Үргэлжлүүлэн унших

Posted in Шүлэг | 1 Сэтгэгдэл

Номны тухай хэсэг бусаг

Хааяа хүнд юу ч хиймээргүй нэг тийм үе байдаг даа, яг тийм үедээ би блог хэсэх юм уу, номын санд орж суух их дуртай. Эртүүд орой нихх уйдаад хүүхдийнхээ үлгэрийн номыг жаал харлаа. Нэрийг дуулах нь битгий хэл эвлүүлж хэлж чадамгүй нэртэй ард түмний үлгэрүүд байдаг болж дээ. Арай өөр өгүүлэгдэхүүн ба өгүүлбэрийн бүтэцтэйгээр өөр л ардын үлгэрүүд дээрээс харж байсан санагдахым. Олон улсын ардын үлгэр гэж “нэрлэсэн” цуврал ном хүнсний дэлгүүр бүрээр заржээгаа. Глобальчлал аа гэж… Үргэлжлүүлэн унших

Posted in Бувтнаа | Сэтгэгдэл бичих

Нэгдүгээр шөнө

Олонд үлдэх нэр минь олиггүй ч байхын магад
Ортой ч байхын магад
Олонтой цуг явсныг минь гэрчилж
Огт хэрэггүй элдэв чимэггүй л хүрсэн байвал боллоо
Онцгой нэгэн биш эгэл л хүн явсан юм болохоор
Онож алдаж байсныг минь харамгүй сайхан өгүүлэх биз ээ Үргэлжлүүлэн унших

| Tagged | Сэтгэгдэл бичих

“Сэдхил”

Хөөрөл гансралын дунд сэтгэл чилнэ
Худал үнэнгийн дунд заяа чилнэ
Хуучин шинийн дунд дэлхий чилнэ
Хар цагааны дунд хүн чилнэ

Чилсэн сэтгэлээс дуулал үл тодорно
Чинийх болж надаас холдсон заяанд маргааш үл тодорно
Чуулаад буцдаг жамыг дагахад нэр үл тодорно
Чулуун дээр нэрээ сийлүүлэвч хүн явсныг гэрчлэх юухан ч үл тодорно

Сэтгэлийн баримжаа, чиглэх нуруу чи хаана байна
Сэмхэн нүүх үүлсийн чинад, огт оргүйн гүнд оршино уу
Сэрж хайхын түүс чамайг би шүлэглэсэн биш шүү дээ
Сэрүүн байж энд дуулснаа бичиглэсэн хэрэг юм аа… Үргэлжлүүлэн унших

| Tagged | Сэтгэгдэл бичих

Нэгэн нас

Сар ихээ томоор дүгрэглэсэн нь орчныг саруулхан болгоод зогсохгүй хэвтүүлийн цэрэг Ихлэгийг холын мөрөөдөлд умбуулав. Хэвтүүлийн цэргийн байр арваны  даргаас бус хүнд эс мэдэгдэх тул түүнийг эс анзаарах харуулын цэргийн ээлж солихыг ажин хэвтэх зуураа түмэн зүйлд бодол сарниах авай.

Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged | 7 Сэтгэгдлүүд

Дулмаа бид хоёр

Гэв гэнэтхэн өвөл боллоо. Тэр жилийн зун даан чиг сайхан бөгөөд хурдан өнгөрсөн сөн. Зүлэг ногоон байхад шахуу цас дарав. Саяхан Дулмаатай хөөцөлдөн гүйж байсан энгэрт одоо торойх ч бараан зүйлгүй цав цагаан өнгөөр гялтагнах болоод нялх багийн ааль шиг санагдах нь сэтгэлд их л хөөр баяр авчрах ажээ.

  Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged , | Сэтгэгдэл бичих

Аав ээжийн 9 сарын нэгэн

Нар битүү, бүдэг гэгээтэй байхаас л манайх гэдэг айл бөөн хөл хөдөлгөөн болцгоож гарлаа. Угаасаа ийм сургуультай болцгоож байгаа юм уу, удам угсаа нь ийм байсан юм даг уу, бүү мэд. 9 сарын нэгний өглөө л гэхээр гэр орон нь орвонгоороо эргэж эх адаг ээж аав нь хүртэл мэдэгдэхээ байчих юм. Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged , | Сэтгэгдэл бичих

Өнөөдөр сайхан өдөр

Өнөөдөр сайхан л өдөр болоосой гэсээр өглөө орноосоо өндийлөө. Зуслангийн сайхан өглөө үхэр мал мөөрөлдөөд л, арын гудманд өнөөх хөөрхөн охин үхэрээ сааж байгаа болтой хувинд сүү сард сард хийн буух чимээ зуслангын байшингын нимгэн хананы цаанаас сонсогдоно. Зугаатайхан бодолдоо завьжаа мушийлгасаар байлдааны хувцасаа биедээ асааж эхэллээ. Тэгтэл гай болж өрөөсөн оймс олдодгүй ээ. Өчигдөр оройхон шинэ оймс задлаад хөл уруугаа шидчихээд унтсан юм сан, байдаггүй. Золигын муур л зуугаад явчив уу даа гэж хар буусаар нуухандаа наалдаад хагас нээлттэй байгаа нүдээ нухлан нухлан харвал хөлд нэг хар юм байж байлаа. Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged | Сэтгэгдэл бичих