Monthly Archives: Жилээр

Нэгэн нас

Сар ихээ томоор дүгрэглэсэн нь орчныг саруулхан болгоод зогсохгүй хэвтүүлийн цэрэг Ихлэгийг холын мөрөөдөлд умбуулав. Хэвтүүлийн цэргийн байр арваны  даргаас бус хүнд эс мэдэгдэх тул түүнийг эс анзаарах харуулын цэргийн ээлж солихыг ажин хэвтэх зуураа түмэн зүйлд бодол сарниах авай. … Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged | 7 Сэтгэгдлүүд

Дулмаа бид хоёр

Гэв гэнэтхэн өвөл боллоо. Тэр жилийн зун даан чиг сайхан бөгөөд хурдан өнгөрсөн сөн. Зүлэг ногоон байхад шахуу цас дарав. Саяхан Дулмаатай хөөцөлдөн гүйж байсан энгэрт одоо торойх ч бараан зүйлгүй цав цагаан өнгөөр гялтагнах болоод нялх багийн ааль шиг … Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged , | Сэтгэгдэл бичих

Аав ээжийн 9 сарын нэгэн

Нар битүү, бүдэг гэгээтэй байхаас л манайх гэдэг айл бөөн хөл хөдөлгөөн болцгоож гарлаа. Угаасаа ийм сургуультай болцгоож байгаа юм уу, удам угсаа нь ийм байсан юм даг уу, бүү мэд. 9 сарын нэгний өглөө л гэхээр гэр орон нь … Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged , | Сэтгэгдэл бичих

Өнөөдөр сайхан өдөр

Өнөөдөр сайхан л өдөр болоосой гэсээр өглөө орноосоо өндийлөө. Зуслангийн сайхан өглөө үхэр мал мөөрөлдөөд л, арын гудманд өнөөх хөөрхөн охин үхэрээ сааж байгаа болтой хувинд сүү сард сард хийн буух чимээ зуслангын байшингын нимгэн хананы цаанаас сонсогдоно. Зугаатайхан бодолдоо … Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged | Сэтгэгдэл бичих

Их хаантны зүүд (ирээдүйд зовнисон нь)

Уурга нь уртын удамсан, хөвүүн минь чи даанч дээ Ухаан заяаг чинь хөтөлсөн сөн, хөврүүлж юунд алдав даа Уужуу хуйвтын урагсан, хөөрөл цэнгэлд ташуурав уу Улс гэрийн амгалан гэр хотлоор эвдэгсэн гэх юм

Posted in Шүлэг | Сэтгэгдэл бичих

Их хаантны зүүд (өнгөрсөн цагт шаналсан нь)

Саруул ордноо анир чимээгүй ноёрхож Саран өөд сарайлгаж жад атгасан харуул ч үл хөдөлнө Сатаарч дэнд наадсан эрвээхэйн далавчнаас өөр Салхины ч чимээгүй налайж их өргөө дүнсийнэ 

Posted in Шүлэг | Сэтгэгдэл бичих

Харьд ажиллаж буй эрхэм лугаа уулзсан бичлэг

Хязгаар Монголын агаарын ганц үүдээр гараад “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн” ниссээр Хол газар усны эхэнд, хүний нутагт “Хүндэт өвгөн ах нь хүрээд ирлээ” бас л…

Posted in Шүлэг | Сэтгэгдэл бичих

Сарны доор ганцаардаж дуулсан дуулал

Шүүдэр алгадаж өссөн хөлөөр Сүргийн араас гүйж байсан хурдаар Шуугиант бага нас харван өнгөрөөд Сая мэдэхнээ хөгширч явнаа…

Posted in Шүлэг | Сэтгэгдэл бичих

Шартаж сэрээд айлын аниатай хүүрнэсэн үгс

Ам цангасандаа эрт л сэрсийм сан Амьтан  хүн нь босчихсон байдаг хөдөө юм санж Ажил төрөл багатай л харагдсан сан Айл хотлоороо бужигнаж байдаг хөдөө  юм санж 

Posted in Шүлэг | Сэтгэгдэл бичих

Залхуу Монгол дүүдэйгийн замбараагүй хэлсэн үгс

“Хот гэдэг их айлаа” Хогондоо дарагдсан залхуу айлаа… Хоосорох завгүй зочны өргөө Хөөрөх өндөрлөгтэй оддын буудалаа… 

Posted in Шүлэг | Сэтгэгдэл бичих