Дулмаа бид хоёр

Гэв гэнэтхэн өвөл боллоо. Тэр жилийн зун даан чиг сайхан бөгөөд хурдан өнгөрсөн сөн. Зүлэг ногоон байхад шахуу цас дарав. Саяхан Дулмаатай хөөцөлдөн гүйж байсан энгэрт одоо торойх ч бараан зүйлгүй цав цагаан өнгөөр гялтагнах болоод нялх багийн ааль шиг санагдах нь сэтгэлд их л хөөр баяр авчрах ажээ.

 

Дулмаагийн аавыг Жамбалжав гэх бөгөөд тэднийх аавыг өнгөрсөн жилээс манайхтай айл яваа билээ. Айл саахалтын хүүхдүүд сургуульдаа явдаг цаг дөхөж байлаа.

-Дулмаа чи намайг санах болов уу?

– Чи таа л даа гээд хөнгөн инээснээ намуухан өнгөөр

– Мэдэхгүй юм даа, гэрээ санахлаар чи ер нь бодогдоод байдаг юм шүү. Тоглож наадах хүүхдүүд дунд чам шиг миний үгээр зөөлхөн хүн ховор болохоор тэр биз дээ хэмээв.

Яагаад ч юм Дулмаад би гологдох шиг гомдолтой санагдаж

– Чи лав намайг санаж л байгаа даа, худлаа хүнээр тоглоод л…Би чамайг зөндөө санадаг. Харин чамайг хавар ирэхэд санахаа байчихдаг юм чинь хэмээн томроод авлаа.

 

Сургуульдаа явах өглөө Дулмаа надад чулуун гэрээ сайн харж хандаж байх тухай, бас сүлд модны наадмаар сумын төв дээр очих тухай, цагаан сараар ирэхэдээ надаас хоёр сарын эгч тул эгчдээ золгоорой гэхчилэн зөндөө зүйл захиж үлдээсэн сэн. Тэрхүү захиасыг нь би сонсон ч юм шиг, эсвэл сэтгэл уйтай болчихоод байгаадаа автан чих хүртэл сэтгэлээ чагнаад байгаа ч юм шиг Дулмаагийн дуу их л хол байж билээ. Намайг Дулмаагаас үг зөрж үзээгүй гэхэд та нар лав итгэхгүй байж мэдэх юм. Түүний туранхай биенээс гарах наддаа л захирангуй дуу хоолой намайг яагаад ч хэргийг хүссэнээс нь өөрөөр хийхийг зөвшөөрдөггүй байсан юм.

Тэр жилийн намрын анхны цаснаар ээж надад аавын үстэй дээлийг гаргаж өгснөөр би гэдэг хүн хөөргөж бүсэлсэн дээлтэй цуг овор сүр гэж жигтэйхэн хүн болж өөрчлөгдөв. Бага ангиас сургууль завсардаж хөдөө гарсан бид мэтийн багачуулд эр хүн болноо гэдэг цор ганц мөрөөдөл байдаг юм. Том эр болох. Тиймээ, аавынхаа дээлийг өмсөөд гарахад сүүдэр хүртэл сүрлэг гэж жигтэйхэн. Тольгүй газар хүн сүүдрээрээ өөрийгөө тольддог юм шүү дээ. За тэгээд морин дээрээ хазгайхан суучихаад сүүдрээ харахад ч үлгэрийн баатар эрийн дүрд өөрийгөө төсөөлөөд ертөнцөөс тасраад явчихнаа гэж.

Дулмаа сургуульд нь хөл хорио тогтоосон гэж гэртээ товлосноос эрт ирлээ.

Саахалтын газраас шууд давхиад оччих гэсэн боловч намайг миний хөөргөн зан гэрийнх нь наахна талд нь мориноос буулган хөдөө тал уруу харуулаад суулгаж орхидог юм байна. Дулмаа ч гэрээс юм авах гэсэн болтой гарч ирснээ нааш гүйхийг нүдний булангаар харсан би мод толгойгоо гарган ханиалгахгүйг хичээн зууж авлаа.

Аавынхаа үстэй дээлийг хөөргөж бүсэлсэн намайг их л инээд нь хүрсэн байртай харсаар ирсэн Дулмаа мод толгой барьсан саарьтай улаан гарыг минь тас хийтэл алгадаад авдаг байгаа. Мэнд мэдэхдээ хэлэх гэж цээжилсэн үгс минь түүний ширүүн харах харцанд живээд алга болчихож билээ.

Надад бас л гологдох шиг гомдолтой санагдсан даа…

Advertisements

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.
This entry was posted in Өгүүллэг and tagged , . Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s