Номны тухай хэсэг бусаг

Хааяа хүнд юу ч хиймээргүй нэг тийм үе байдаг даа, яг тийм үедээ би блог хэсэх юм уу, номын санд орж суух их дуртай. Эртүүд орой нихх уйдаад хүүхдийнхээ үлгэрийн номыг жаал харлаа. Нэрийг дуулах нь битгий хэл эвлүүлж хэлж чадамгүй нэртэй ард түмний үлгэрүүд байдаг болж дээ. Арай өөр өгүүлэгдэхүүн ба өгүүлбэрийн бүтэцтэйгээр өөр л ардын үлгэрүүд дээрээс харж байсан санагдахым. Олон улсын ардын үлгэр гэж “нэрлэсэн” цуврал ном хүнсний дэлгүүр бүрээр заржээгаа. Глобальчлал аа гэж…

Марк Твений “Артур вангийн өргөөнөө” гэдэг номыг бас уншлаа. Ямар айхтар ном бэ тэр. Хүүхдийн ном гэж бодоод би тоодоггүй байсан чинь… Товчхондоо нэг нөхөр одоо үеэс  Артур вангийн цаг үед очиж л дээ. Тэгтэл ном зохиол дээрх уянгалаг тансаг байдал бус ёс суртахуун, зан үйлийн доройтолд байгаа өнгөрсөн цаг үе угтаж авчээ. Өөрчлөлт шинэчлэлт хийж хөгжүүлэх  гээл үзэж үзэж, өөрөө балраад дусаж байгаа тухай, яг манай зарим улс төрчдийн ярьдаг монгол реформ шиг. Мөнгөний ханшны тухай айхтар бичжээ тэрэн дээр (Зөвхөн энэ салбарт биш, бүхий л салбарт айхтар аа айхтар). Нэг нөхөр хөрш улсдаа очжээ. Тэгсэн чинь тэр оронд нь цалин их өндөр байна гэнэ. Харин өөрийнх нь улсад цалин их бага байжээ, яг солонгос монгол хоёрын зөрүү шиг. Юмны үнэ, цалингийн хамааралын тухай ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн маргаантай байдлын тухай ёстой нэг сайхан зураглажээ, та нар уншаарай. Их гоё оо, санхүүгийн талаар учир мэдэхгүй би хүртэл нихх сайхан ойлгосон. Олдохгүй байвал би яг тэр хэсгийг нь нийтлэж өгөмз.

Прус Болиславын алдарт “Фараон”-ы гуравдугаар дэвтрийг хайсаар өдий хүрлээ ш д би. Нэг болон хоёрдугаар дэвтэрийг нь алиэ эрт 1990-д онд олж уншчаал 13 дугаар Рамзес хаан хөвүүний тухай лут ихийг бодож, өөрийн санаагаар цааш нь ургуулж л явлаа, өсвөр үе бадрангуй юм чинь. Гэтэл саяхан шинээр хэвлэгдэн гарсан байна, бүх дэвтэр нь. Ай тэр бас харуусмаар (гэхдээ яг улс төр гэдэг тийм ч байдаг биз дээ) төгсгөлтэй зохиол юм аа. Төр улс гэдэг хэрхэн бүтэж тогтнодог тухай арай л мундаг ном, биширмээр…

Нэг хөөрхөн ном олсоон би өнөөдөр, хүүхэддээ. Нэрийг нь Хөөрхөн хар гэдэг (author Anna Sewell, “Beauty black”). Амьтны нүдээр хорвоог харж, хүүхэдтэй буу халж байгаа мэт бичсэн, бас хүүхдийг нэг их ядрааж залхаахааргүй богинохон өрнөл төгсгөлтэй зэргээрээ манай уйдамхай гүнжид яг тохирчээ. Энэ мэт хэдэн номноос гадна Пүрэв гуайн хэдэн зузаан түүхийн номыг зуураад авбал надад юу наалдах бол гээл тааж бас эхлүүлж ядаад явжээна даа.

Гэснээс сая энэ жижхэн бичлэгтээ гарчиг өгөх гэж хөөрхөн бодлоо ш д. Хэсэг бусаг номны тухай гэж бичсэнээ ном нь хэсэг бусаг гэжугаа санагдаад, номны хэсэг бусгыг өгүүлэх ч гээгүй санагдаад дээрх нэрийг өглөө шүү дээ. Нэмэлт гишүүн, тэмдэг нэрнээс өгүүлбэрийн утга бас  их хамаарч байна шүү…

Advertisements

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.
This entry was posted in Бувтнаа. Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s