Нэгдүгээр шөнө

Олонд үлдэх нэр минь олиггүй ч байхын магад
Ортой ч байхын магад
Олонтой цуг явсныг минь гэрчилж
Огт хэрэггүй элдэв чимэггүй л хүрсэн байвал боллоо
Онцгой нэгэн биш эгэл л хүн явсан юм болохоор
Онож алдаж байсныг минь харамгүй сайхан өгүүлэх биз ээ

Хов гэхээргүй гэхдээ хэрэгтэй ч гэхээргүй өгүүлбэрт
Хорвоо өөрөө багтдаг юм чинь адлах ч хэрэггүй
Хүний хийснийг нэг нь дуулж нөгөө нь нураадаг жамтай
Хойч өдрийн хүмүүс л харин ял гавьяаг нь шүүдэг байлгүй…

…Алдар нэр, алт хөрөнгө гэж араа шүдээ булгартал үзээд ч
Амьдралаас хүссэнээ хүн авч чаддаггүй, тэр хуумгай
Адаг сүүлд нь үхлийн сүүдэр дор ухааждаг, энэ үнэн
Амьд явах хоногын тоо дуусмагц үнэнд гүйцэгддэг, тэр батгүй ээ…

…Чухам энэ л батгүй байдлын тухай
Чин үнэнг хэзээд хүсэмжлэх төрөлхүүтний мөн чанараар
Чиний дэргэд харанхуйн дунд ч зурайлгахаар
Чихэр бурмаар гоёогүй шударга байдлыг бахдая…

…Буруудахад төрөх гурван муу бодол гэвэл
Жаргал, нас хоёр батгүй олдсон дээр нь
Залуу нас жолоогүй, хандсан зүгт нь
Эрх чөлөө хязгааргүй, ханасан цэнгэл уруу.

Өгсөхөд төрөх гурван муу бодол гэвэл
Олдсоныг арвижуулах улам шунал
Хураасныг зоорилох бэрд харам
Худал үнэнг ялгасаар байж эсрэг үйлдэх буруу сэдэл.

Учир иймийн тухайд өөрийн гэмийг цайруулах гэсэндээ
Утганд үг зангидан шүлэг хэлхээгүй билээ
Уг санаа минь харин ус гатлаж идэрхэгт одоод
Уруудах муудахын зовлонг бие нь эс мэдрэхийн тул үг өчив

Сэтгэхүйн их зуунд өлөн зүүдэлж болох биш, мөрөөдлөөр сэлэгч гэх үү
Сэрүүн хүйтний тамд ч цэврүүгүй биетэн бас байна, тэр нь чөтгөр биш үү
Үст бие нүцгэн арьсыг харьцуулав, утга үгүй гэх үү
Үндэс язгуур адилхан оршоод там хэмээв, амьдрал адил биш үү

Их хүмүүн яваад жижиг санаандаа бүдэрвэл
Эсрэгээрээ жижиг хүмүүн атал их санаандаа будангуйдвал
Амьдрал хаашдаа чиний биеэр чамдаа хэмжигдэх өчүүхэн тул
Агшин хором алдагдаж, алсын уулс дээрээс нурахын тэмдэг тэр биз ээ…

Улаанбаатар хот, Төмөр барс жилийн намрын адаг улаан нохой сарын хөх морь өдөр

Advertisements

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.
This entry was posted in Ангилаагүй and tagged . Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s