Олдох, олдохгүйн тухай…

Зүрхний гүнд цас унагаж хааяа чи намайг ганцаардуулдаг ч

Зуун үүлнээс шиврэх мянган дуслыг солонгоруулж мишээхдээ л мишээдэг

Надад урам дахиж  олддог

Зуурдхан ч холдомгүй насан залуугийн идэрхэн хайр хааяа бас зайрмагтаад

Зүүрмэглэх зуураа цочин сэрэх мэт эсвэл хацар хайрах жавар мэт байдаг

Надад гомдол дахиж олддог

Цэцэгт тал, гол усны сайхнаар хөтлөлцөн  явах шиг

Цэнгүүн жаргал ховор ирдэг, амьдралд ихэнхдээ нухчуулдаг

Надад итгэл дахиж олддог

Цээжлэн цээжлэн санаж явсан мөр оргүйд ороод алга болчих шиг

Цэнгэл хэмээн санаж явсан маань осол байх нь ч тохиолддог

Надад цөхрөл дахиж олддог

Чуулсан ч буцах л жамтай нүүдлийн шувуу шиг сэтгэл хаа нэг таардаг

Чиний дүр зүрхэн тольтод шиээтэй болохоор санаа алдаад холддог

Надад сэтгэл дахиж олддог

Чимээгүй хирнээ үнэн гэдэг хэзээд бөх л амьтай байдаг шиг

Чиний хайр миний сэтгэлд хадгалагдсан ганц л нэртэй, дүртэй юм чинь

Надад чи харин дахиж олдохгүй ээ…

Advertisements

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.
This entry was posted in Шүлэг. Bookmark the permalink.

One Response to Олдох, олдохгүйн тухай…

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s