Author Archives: huhtolbot

About huhtolbot

Энэхүү блогыг хэвлэн нийтлэгч, нэр алдрыг хүсэгч, ухуулан сурталчлагч бус эгэл нэгэн Монгол эр өөрийн санасан сэдсэнээ хүнд хэрэг болчихож юуны магад хэмээн нээсэн бөлгөө. Таалан соёрхно уу.

“Улс төрч миний бодлоор”

Гал унтраагчийн албанд зүтгэж явна миний бие Гайтай, хөндүүрхэн санагдаж сэтгэл минь алжаана Галзуу барын торонд сэтгэлээ хонуулж яваа юм болохоор Гамшиг, баяр хоёрыг ар араас мэдэрч явна   Назгай нэг өдрийг бараад орхив уу чи гэсэн шиг Нар дахиж … Үргэлжлүүлэн унших

| 3 Сэтгэгдлүүд

Дүр зургийн шивнээ

Татлуулсан, судлуулсан биет шиг гэмээр эсвэл Таталбар, судалбар хар цагаан зураг шиг Цонхны цаанаас жавар алгадаж, дүрс жирэлзэнэ Олон өнгө эрээлжлүүлсэн “салоны” шавардлага шиг эсвэл Ороолон боссон нүглийн үр шиг Цонхны цаагуур буман өнгө сүлэлдэж, дүрс жирэлзэнэ Орчлон огтхон ч … Үргэлжлүүлэн унших

Posted in Шүлэг | 2 Сэтгэгдлүүд

Олдох, олдохгүйн тухай…

Зүрхний гүнд цас унагаж хааяа чи намайг ганцаардуулдаг ч Зуун үүлнээс шиврэх мянган дуслыг солонгоруулж мишээхдээ л мишээдэг Надад урам дахиж  олддог

Posted in Шүлэг | 1 Сэтгэгдэл

Номны тухай хэсэг бусаг

Хааяа хүнд юу ч хиймээргүй нэг тийм үе байдаг даа, яг тийм үедээ би блог хэсэх юм уу, номын санд орж суух их дуртай. Эртүүд орой нихх уйдаад хүүхдийнхээ үлгэрийн номыг жаал харлаа. Нэрийг дуулах нь битгий хэл эвлүүлж хэлж … Үргэлжлүүлэн унших

Posted in Бувтнаа | Сэтгэгдэл бичих

Нэгдүгээр шөнө

Олонд үлдэх нэр минь олиггүй ч байхын магад Ортой ч байхын магад Олонтой цуг явсныг минь гэрчилж Огт хэрэггүй элдэв чимэггүй л хүрсэн байвал боллоо Онцгой нэгэн биш эгэл л хүн явсан юм болохоор Онож алдаж байсныг минь харамгүй сайхан … Үргэлжлүүлэн унших

| Tagged | Сэтгэгдэл бичих

“Сэдхил”

Хөөрөл гансралын дунд сэтгэл чилнэ Худал үнэнгийн дунд заяа чилнэ Хуучин шинийн дунд дэлхий чилнэ Хар цагааны дунд хүн чилнэ Чилсэн сэтгэлээс дуулал үл тодорно Чинийх болж надаас холдсон заяанд маргааш үл тодорно Чуулаад буцдаг жамыг дагахад нэр үл тодорно … Үргэлжлүүлэн унших

| Tagged | Сэтгэгдэл бичих

Нэгэн нас

Сар ихээ томоор дүгрэглэсэн нь орчныг саруулхан болгоод зогсохгүй хэвтүүлийн цэрэг Ихлэгийг холын мөрөөдөлд умбуулав. Хэвтүүлийн цэргийн байр арваны  даргаас бус хүнд эс мэдэгдэх тул түүнийг эс анзаарах харуулын цэргийн ээлж солихыг ажин хэвтэх зуураа түмэн зүйлд бодол сарниах авай.

Posted in Өгүүллэг | Tagged | 7 Сэтгэгдлүүд

Дулмаа бид хоёр

Гэв гэнэтхэн өвөл боллоо. Тэр жилийн зун даан чиг сайхан бөгөөд хурдан өнгөрсөн сөн. Зүлэг ногоон байхад шахуу цас дарав. Саяхан Дулмаатай хөөцөлдөн гүйж байсан энгэрт одоо торойх ч бараан зүйлгүй цав цагаан өнгөөр гялтагнах болоод нялх багийн ааль шиг … Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged , | Сэтгэгдэл бичих

Аав ээжийн 9 сарын нэгэн

Нар битүү, бүдэг гэгээтэй байхаас л манайх гэдэг айл бөөн хөл хөдөлгөөн болцгоож гарлаа. Угаасаа ийм сургуультай болцгоож байгаа юм уу, удам угсаа нь ийм байсан юм даг уу, бүү мэд. 9 сарын нэгний өглөө л гэхээр гэр орон нь … Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged , | Сэтгэгдэл бичих

Өнөөдөр сайхан өдөр

Өнөөдөр сайхан л өдөр болоосой гэсээр өглөө орноосоо өндийлөө. Зуслангийн сайхан өглөө үхэр мал мөөрөлдөөд л, арын гудманд өнөөх хөөрхөн охин үхэрээ сааж байгаа болтой хувинд сүү сард сард хийн буух чимээ зуслангын байшингын нимгэн хананы цаанаас сонсогдоно. Зугаатайхан бодолдоо … Үргэлжлүүлэн унших

Posted in Өгүүллэг | Tagged | Сэтгэгдэл бичих